Багш нар үргэлж ИНЭЭД ХӨӨРӨНД умбадгийг батлах баримтууд

Хүүхэд бүхэн орчлон ертөнцийн тухай сурч, аав ээждээ ачлалтай, эх орондоо хэрэгтэй мундаг боловсролтой хүн болохоор сургуулийн босго алхдаг билээ. Өнөө үед 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид орж, эрдэм номд шамдан суралцдаг болсон. Анх бичиг үсэг сурчихаад бодсон бүхнээ бичих хүсэл өөрийн эрхгүй төрдөг нь мэдээж. Тэд нар аав ээж, өвөө эмээдээ хайртай гэдгээ илэрхийлж, халуун дотно сайхан үгсээр захиа бичиж, шүлэг зохионо, зохион бичлэг ч бичнэ. Хааяа уурласнаа илэрхийлнэ. Ингээд дөнгөж бичиж сурсан бага ангийн хүүхдүүдийн бичлэгийг хүргэе.