“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг “амь оруулж” идэвхжүүлэхээр ажиллаж байна гэдгийг Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж хэллээ. Тэрбээр “Бүртгэлийн ажил ерөнхийдөө цэгцэрч, одоогийн байдлаар 2,4 сая гаруй иргэн “ Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ямар нэг байдлаар эзэмшиж байна гэсэн дүн гараад байгаа. Эдгээрийн 600 мянга орчим нь дансаа илгээсэн байдаг. Ер нь аливаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол үнэт цаасны дансаа зайлшгүй нээлгэсэн байх шаардлагатай. Үүний тулд иргэн манай Хөрөнгийн биржид бүртгэлтэй 58 брокерийн компанийн аль нэгэнд нь очиж, данс нээлгэх хүсэлтээ гаргах нь чухал юм” гэв. Ингэснээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд зориулагдах бус цаашид үнэт цаас, хувьцааны арилжаанд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэх аж.
Хэрэв та 1072 хувьцаа эзэмшдэг эсэхээ мэдэхийг хүсвэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын өмнө байрлах)-д биеэр хандах буюу тухайн байгууллагын 158989 дугаарт нэр, регистрээ мессежээр илгээх боломжтой. Эсвэл цахим хуудсаар нь орсон ч болох юм. Эндээс зөвхөн “ Эрдэнэс Тавантолгой” төдийгүй 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар худалдаж авсан компанийн мэдээллийг ч авах юм.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.
1 comment
Уул уурхайн Ченжүүд ээлжит Тархи угаалтаа хийж байх нөгөө мулгуу тэнэг ард иргэдүүд нь итгэж л байдаг хөөрхийлөлтэй гэх юм уу