НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.
Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн долдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР