2018-08-14 17:591min03

БНСУ: Монголоос гурван сараар ажиллах ажилчид авч эхэлжээ

perm

БНСУ ажиллах хүчний хомсдолоо шийдэх зорилгоор гадаад орнуудаас улирлын чанартай, гурван сараар ажиллах ажилчид авахаар болжээ. Энэ хүрээнд Монголоос 84 ажилчин очоод байгаа аж. Тэд гурван сар ажиллаад, ирэх арваннэгдүгээр сарын 4-нд эх орон руугаа буцах бол хоёрдугаар ээлжийн 37 монгол ажилчин арваннэгдүгээр сард БНСУ-ыг зорих юм байна.Эдүгээ БНСУ-ын Жүнгнам аймгийн захиргаа далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртээ анх удаа монгол ажилчид ажиллуулахаар болжээ.

Гадаад иргэдэд зориулсан улирлын чанартай ажил нь богино хугацаанд ч гэсэн Солонгосын ард түмэнд ихээхэн дэм тус болдог бол гадаадын ажилчдын хувьд өндөр цалин авах боломж олгодог байна.