Хүүхдийг өлгийдөх нь халдвараас хамгаалдаг, сайн унтаж амардаг, дулаан байлгадаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь шинжлэх ухааны хувьд батлагдаагүй зүйл юм.
Харин чанга өлгийдөх нь дараах сул талтай болох нь батлагдсан байна
Үүнд:
- Өрцний хөдөлгөөнийг алдагдуулах тул амьсгалахад саадтай
- Биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдана.
- Хүүхдийн бие өлгийдсөн даавууны хоорондын зай бага байдаг тул дулаанаа хадгалж чаддаггүй.
- Гар хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаг тул мэдрэл булчингийн зохицуулалт алдагддаг.
- Хүүхдийн толгойг чанга өлгийдөх нь толгойгоо чөлөөтэй хөдөлгөж, амаа том ангайж, хөхөө зөв үмхэхэд саад болдог.
- Өлгийдүүлсэн хүүхэд их унтамхай, хөхөө хөхөхөөр ойр ойрхон сэрдэггүй тул хөхөнд сүү оролтыг багасгадаг.
- Байрлалаа олох гэж хөгжиж буй тэр дундаа түнхний үе мултардаг болох аюултай
- Хүүхдэд хөвөн даавуун материалаар хийсэн, чөлөөтэй хувцас өмсгөж, дулааан ороолтоор ороох, эсвэл хүүхдийн бөгсөн хэсгийг өлгийдөж, толгой гарыг хөдлөхөд чөлөөтэй орхиж болно.
Ээжүүд хүүхдээ сайн ажиглах хэрэгтэй. Заримдаа өлгийдүүлэх нь хүүхдэд таатай л байж таарна. Хэт чанга биш, бас сул өлгийдөж байна гээд боогоод орхичихвол хөдөлгөөний явцад өлгий гар, хөлд нь орооцолдож улам тухгүй байдлыг үүсгэнэ шүү!
Харин сүүлийн үед хүүхдийн биед эвтэйхэн унтахад тохиромжтой, зуны өвлийн гээд төрөл бүрийн өлгий гарсан тул эдгээрээс сонголтоо хийж болох юм.