Багаж хэрэгсэл , материал
- Түрдэг тэрэг
- Хүрз
- Пластик хоолой
- Тармуур
- Хайч
- гадаргууг тэгшилж, бутлагч
- өргөн шүүр
- хавтгай чулуу
- шүршдэг будаг
- гадас,хулдаасан дэвсгэр
- хавтгай толгойтой гадас
- бүх төрлийн элс
- хайрга
1.Газраа бэлтгэх
Зам тавих газраа бэлтгэхийн өмнө чулуу, хог хаягдлыг зайлуулан цэвэрлэх .
2.Тавих замынхаа хэлбэр, хэмжээ, дизайныг тэмдэглэх
Тод өнгийн шүршигч будгаар тавих замаа зурж тэмдэглэ.
-
Замын хилийг тогтоох
Зам тэмдэглэсэн будагнийхаа гадуур ойролцоогоор 5 см зайтай багахан шуудуу бэлдэж хүрээ хийж жишээ нь хаммеран хоолойг шуудуунд суулгах (зам тавьж дуусахаас өмнө арилж алга болгохгүйн тулд). Хоолойг бэхлэх гадас гадуур нь зоож бэхэлнэ. Энэ нь замаа тавьж дуустал замынхаа хил, дизайн, зураг арилгахгүй байхад тустай.
-
Шарилж хогийн ургамлаас хамгаалах
Зам дээр шарилж хогийн ургамал ургаж замыг эвдэхээс сэргийлж политлинэн эсвэл зориулалтын гялгар уут тавьж хавтгай толгойтой пластик материалтай гадас зоон бэхэлнэ.
-
Замын голыг өндөрлөн тавих
Замын хоёр талаар борооны ус урсаж байхыг бодолцон зуурмагаа замын голд өндөрхөн тавих.
6.Хавтгай чулуугаа байрлуулах
Хавтгай чулуугаа хоорондоо 3-7 см зайтай хөдөлгөөнгүй байхаар байрлуулах. Чулуугаа өөрийн хүссэнээр хагалж хүссэн хэлбэрээ гаргаж болно.
-
Хайрга нэмэх
Том чулууны завсраар жижиг хайрга суулган байрлуулах. Энэ нь өнгө хэлбэрийг сайхан харагдуулахаас гадна том чулууны хөдөлгөөнгүй байдлыг хангана.
Бэлтгэсэн UPDOWN.MN