МУГЖ Т.Ариунаа, МУСТА, жүжигчин Т.Бархүү “Чамдаа уусна” хэмээх шинэ уран бүтээл дээр хамтран ажиллаж, клипээ олны хүртээл болголоо. Энэхүү дуу нь дуучин Т.Ариунаагийн долоо дахь бие даасан “Тэнгэр шиг бай” цомогт багтжээ.

“Чамдаа уусна” хэмээх энэхүү дууны хөгжмийг МУУГЗ Л.Балхжав зохиосон бол шүлгийг “Болор цом”-ын эзэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бичиж, Artech Media студид дүрсжүүлсэн байна.

Сонирхуулахад, жүжигчин Т.Бархүүг “Яг түүн шиг” шоунд оролцох үеэр дуучин Т.Ариунаа нэг дууг хамтран дуулах бодолтойгоо дуулгасан байдаг бөгөөд Т.Бархүүгийн төрсөн өдрөөр энэ дуу мэндэлсэн юм. Харин клип нь саяхан бэлэн болж ийнхүү танд хүрч байна.

Ингээд шинэхэн уран бүтээлтэй танилцана уу.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн