Энэ сарын 20-нд 10 настай Э.Ариунжаргал гэгч охин алга боллоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу алба хаагчид охиныг эрэн сурвалжилж өчигдөр эсэн мэнд олжээ. Хүүхдийн 108 утсанд охиныг олсон гэх дуудлагыг өгчээ. Охин халамжийн төвд амьдардаг бөгөөд ямар нэгэн зүйлд өртөөгүй, ил харагдах шарх сорвигүй олдсон байна.