Бодлогогүй үг, үйлдлээрээ алдартай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд талархал илэрхийлжээ. Тэрбээр Солонгосын хойгт өрнөсөн дайны жилүүдэд амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг нутагт нь буцаасанд талархлаа илэрхийлээд “БНАСАУ-аас АНУ руу Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарил удахгүй илгээгдэх болно. Олон жилийн дараа олон гэр бүлд энэ нь “агуу мөч” байх болно. Баярлалаа, Ким Чен Ун” гэжээ.
Өмнө нь Цагаан ордноос өнгөрсөн баасан гаригт БНАСАУ АНУ-д Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг өгөхөөр болсон талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон Ким Чен Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг шилжүүлэх тухай хэлэлцээрт хүрсэн байдаг.Солонгосын дайн, зэвсэгт мөргөлдөөн нь БНАСАУ, БНСУ дайны гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор дууссан юм.