Австралийн уугуул иргэдийн дунд тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 120-оос 2100 гаруй болж өсөөд байна. Тус улсад бэлгийн замын халдварт өвчинөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь нутгийн уугуул оршин суугчид болон Торрес хоолойн арлын оршин суугчид аж. Үүнийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд хямрал гэж тодорхойлоод, улс үндэстний өмнө асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэх “том үүрэг хариуцлага” тулгарсныг анхааруулаад байна.
Арван жилийн өмнө Австралийн эмч нар алслагдсан бүс нутгийн уугуул иргэдийн дунд тархсан тэмбүү өвчнийг бүрэн эмчилж эдгээнэ гэж үзэж байжээ. Тэр цагаас хойш бэлгийн замаар дамждаг тус халдварт өвчин гурван мужид тархсан талаар хэвлэлүүдээр мэдээлэх болжээ.
Манай улсад ч бас 2011 оноос хойш дөрөв дахин ихэссэн байх юм. 2001 онд 10 мянга хүн тутмын долоон хүн тэмбүүгээр өвчилж байсан бол 2015 онд 10 мянган хүн тутмын 24 нь өвчилдөг гэх тоон баримт бий. Энэ өвчин нь анх 1400 гаруй оны үед Европ тивд бүртгэгдсэн бөгөөд манай улс 1921 оны буюу хувьсгал ялсан эхний жилээс Монгол Улс тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл устгаж чадаагүй байгаа юм. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зохисгүй харилцаанаас шалтгаалан оршин тогтносоор өдгөө аюулын хэмжээнд хүрээд байна.
Тэмбүү нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг ба бэлгийн замаар болон шүлсээр дамждаг. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аниж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй vржиж эхэлсэний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгvйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдэгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын өвчний эмчид, эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зөв эмчилгээ хийж чадна.