Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат дараах мэдэгдлийг хийгээд байна. Тэрбээр “Монгол улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг “үл таних” хүмүүс өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлсан” тухай мэдээллээ. Тэд энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн албад мэдүүлэг өгөөд байгаа юм байна.
Энэ талаар бид Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдон тодруулахад “Энэхүү мэдүүлгийн дагуу хулгайлагдсан эсэхийг шалгаж нөхцөл байдал тодорхой болсны дараа мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.