Манай улсад хийн хөдөлгүүртэй, хийгээр ажилладаг 10 гаруй мянган автомашин, тээврийн хэрэгсэл байна. Ийм автомашинтай жолооч нар хийн баллоныхоо баталгаажуулалтын хугацааг шалгаж байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Хугацаа дууссан нөхцөлд өндөр дараллтай хий алдагдаж шууд дэлбэрэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэв. Үүнээс гадна хий алдсан нөхцөлд жолооч, зорчигч нар мэдэхгүйгээс хорддог байна. Иймд мэргэжлийн хүмүүст хандаж баталгаажилт хийхийг зөвлөе.
Манай улсад сүүлийн жилүүдэд техник ашиглалтын дүрэм хангахгүй тээврийн хэрэгсэл их орж ирж байгаагийн нэг хэсэг нь ихэвчлэн БНСУ-аас импортолж буй хийгээр ажилладаг, 10-аас дээш жилийн насжилттай, хийн хөдөлгүүр, хийн баллонтой автомашинууд юм. Ийм машинууд нь тухайн орондоо ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг. Тиймээс Монголд явж буй хуучны, ийм төрлийн автомашинтай иргэд, жолооч нар хийн баллоны баталгаажилтын хугацаа буюу техникийн магадлалыг сайн анхаарч харахыг анхааруулж байна.
1 comment
hileer oruulahgui bgui yasiin