Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа. Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлсэн эхний өдөр 31354, хоёр дахь өдөр 7386 хүүхэд бүртгүүлээд байна. “Цахим бүртгэл” бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.