Жолоочгүйгээр эд зүйлийг тээвэрлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах зэрэг амьдралд илүү ойр, цоо шинэ, илүү чадварлаг роботуудыг бүтээхээр болсон тул ийнхүү Асимог тэтгэвэрт нь гаргаж буй аж.
Хонда компани 2016 онд зөвхөн Асимо роботыг үйлдвэрлэхэд 14.6 триллион иен зарцуулсан байна. Авто машин үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан Хонда компани хүн дүрст Асимо роботоо тэтгэвэрт нь гаргаж байгаагаа мэдэгдлээ. Анхны хувилбараа 2000 онд танилцуулж байсан Хонда компани Асимо роботыг өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж, шинэчилж ирсэн билээ.
Асимо робот нь 130 см өндөр, 54 кг жинтэй, 51.8 вольтын ион зайгаар тасралтгүй 1 цаг ажиллах чадамжтай, хоёр хөл дээрээ алхаж явдаг, олон биетийг зэрэг таньдаг, аливаа биетийн оршиж буй орон зай, хөдөлгөөний чиглэлийг мэдэрдэг, гарын дохио болон дуу хоолойгоор удирдагддаг гайхамшигтай робот байсан юм.
Асимо роботын үнэ 2 500 000 ам.доллартай тэнцэж байв. Асимо роботын халааг авах роботууд нь хүн дүрсгүй ч хийж чадах үйлдэл, боломжоороо хэд дахин илүү ч хямд юм.