Өнөөдөр ихэнх нутгаар хална. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байх юм байна