БНСУ-д 2:0-ээр хожигдож ДАШТ-ийг орхисныхоо дараа хэвлэлийн бага хуралд оролцох нь Германы шигшээ багийнхны хувьд хүндхэн байсан тодорхой. Гэсэн ч Йоахим Лёв тэргүүтэй тоглогчид хуралд оролцсон юм.
Хэвлэлийн хурлын үеэр Германы сэтгүүлчид Йоахим Лёв руу “Энэ бол доромжлол” хэмээн дайрч давшилж байжээ. Тэрээр “Тоглогчид маань ердийнх шигээ тоглож чадсангүй. Бүх хариуцлагыг би өөртөө хүлээнэ. Горецка бэлтгэл дээр маш сайн, Т.Мюллер муугүй байсан болохоор тоглуулахаар сонгосон. Бид энэ тоглолтод хожил авахын төлөө эрсдэл гаргаж, бүхнээ золиослосон. Гэсэн хамгаалалтынхаа хаалгыг нээгээд өгчихлөө. Ийм зүйл болсон нь санаандгүй хэрэг биш. Солонгосчууд сайн тоглосон. Тэд зөвхөн хамгаалаад зогсохгүй сайн довтолж байсан” хэмээн өгүүлжээ.