Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн төвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-20-ныг хүртэл үргэлжилсэн билээ. Энэ жил нийт 43846 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний хэлтсийн дарга Л.Ганбат “Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар нэгдсэн хуваарийн дагуу явагдлаа. Нийт шалгуулагчдын 98 орчим хувь нь шалгалтад хамрагдсан.” гэж байлаа. Боловсролын үнэлгээний төвийн гадаа шалгалтын талаар гомдолтой сурагчид, эцэг эхчүүд ярилцаж байв.
Тодруулбал Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 20-ны 09:00 цагт Орос хэл, 13.00 цагт Хими гэсэн байсан юм байна. Гэтэл энэ сарын 19-нд Хими, орос хэлний цагын хуваарь солигдсон гэх яриа шалгуулагчдын дунд гарсан байна. Ингээд энэ сарын 20-ны 12.00 цагт Химийн ЭЕШ-ээ өгөхөөр хүүхдүүд очтол шалгалт болоод өнгөрчихсөн байв. Нийт 14 хүүхэд шалгалтаа өгч чадаагүй уйлсан. “Ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын минь эхний шат юм шүү дээ. Бид бүгдээрээ Хими, биологийн хичээлдээ бүтээлчээр хандаж, уйгагүй өдөр шөнөгүй бэлдсэн.” хэмээн шалгалтаасаа хоцорсон хүүхдүүд ярьцгааж байна. Боловсролын үнэлгээний төвөөс тавдугаар сарын 18-нд сольсон гэнэ. Ингээд сурагчдад албан ёсоор мэдээлэл өгөөгүй аж. Хими, Орос хэлний цаг солигдсоноос болж, хөдөө орон нутаг төдийгүй нийслэлийн зарим сургуулиудад ч гэсэн зөрчил гарсан байна. Жил бүр Элсэлтийн ерөнхий шалгалт гомдол дагуулсаар байна. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага хяналт тавьж ажилламаар юм.
Эх сурвалж: tusgaar.mn
4 comments
yamar ch hetsuu yum be. shalgalt avah huvaaria dahin dahin soliod l huuhduudiig hohirooj bdag tegeed hariutslaga huleeh hun bhgui dee Iim bhaar uls oron hugjluu yu
Ажлаа хийж мэдэхгүй тэгсэн мөртлөө их зантай хүмүүс Боловсролын үнэлгээний төвд ажиллаж байна. Яаралтай хүмүүсийг солих хэрэгтэй.
Наад хүүхдүүд чинь бидний ирээдүй шүү . Та нар тэд нар луу гар буугаар буудвал тэд удахгүй өөдөөс чинь их буугаар буудна . Цогзолмаа чи удахгүй ш дээ . Үйлийн үр чинь өөр дээр чинь ирэх болно .
Элсэлтийн ерөнхий шалгалтын хувиар солигдсон асуудалд яахаараа хууль хяналтын байгууллага хяналт тавьдаг юм бэ? сонин юм яриад л … БСШУЯ өөрсдөө дотоод хяналт шалгалтаа тавьж ажиллаж чадахгүй юм бол тэр яамны удирдлагуудыг зайлуулах хэрэгтэй