Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “017 онд 21 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан байна. Бид арай цамаан байна ш дээ. Бүр үүндээ дасчихсан. Тиймээс төсвийн зардлагаа бууруулах шаардлагатай. Нөгөө талаар төсвийн орлого тал дээр ямар боломжийг алдаж байгаагаа дүгнэх хэрэгтэй” гэв. Тэрбээр төсвийн үрэлгэн зардал их байна гэдгийг онцолсон юм.