Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр АТГ-ын үүдэнд авлига хээл хахууль болон сэргээшийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна.

Тиймээс допингийн шинжилгээ авдаг эмч, ажилтнуудыг шалгуулах хүсэлтэй байна. Бөхчүүдийн допингийн асуудал 20 шахам жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явсаар ирсэн. Сүүлдээ даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй боллоо.

Тиймээс би АТГ-т хандаж, хүсэлт тавилаа. Бидний үед С витаминаас өөр зүйл байдаггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд хориотой бодис хэрэглэсэн гэх асуудал ихээр гарч байна. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй.

Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. Үүнд үнэхээр их харамсаж байна. Тиймээс АТГ-т хандаж, шалгуулахыг хүссэн” гэсэн юм. Тэгвэл Дархан аваргын гаргаж тавьсан гомдлыг АТГ шалгах уу. Яагаад гэвэл хуулиараа төрийн байгууллагын алба хаагчдыг шалгах ёстой.

Тэгвэл Х.Баянмөнх аварга Үндэсний допингийн эсрэг төвийн эмч, удирлагуудыг шалгуулахаар болсон. Гэвч энэ байгууллага нь төрийнх биш хувийнх болохоор АТГ шалгах үндэслэл байхгүй гэж зарим нэг хүмүүс ярьж байгаа юм. Харин энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Энэ асуудлыг шалгах эсэхийг прокурорын байгууллага шийднэ. Хэрвээ үндэслэлтэй гэвэл АТГ-ыг шалга гэж шийдвэрлэх байх” гэлээ.

By updown

One thought on “Аварга Х.Баянмөнхийн гаргасан гомдлыг АТГ шалгах уу”
  1. Их аврага минь энэ балиар балай юманд бүү оролцооч,зүгээр л гэртээ тайван амгалан байж бай,бөх гэдэг чинь талийгаач та хоёрын үнээ тугал нийлүүлэж байсанаас шал өөр,улаан луйварчдын орогнох газар болсон,хүн бузартахж мэднэ,баяр наадмаар эднийг бүгдийг нь хасаж хаяад дандаа шинэ залуучууд барилдуулаждэвжээгэнэ ариутгамаар юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн