Байгаль орчин, аялал  жуулчлалын яамнаас Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын статистик мэдээллийг танилцууллаа.

2018 оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2017 оны мөн үетэй харьцуулахад нийт зорчигчдын тоо 15,231-оор буюу 8,87 хувиар өссөн ба жуулчдын тоо 13,553-аар буюу 9,53 хувиар өссөн байна. Мөн голлох зах зээлийн 15 орны жуулчдын тоо 2,6-32 хувийн өсөлттэй байгаа бол АНУ, Япон, Их Британи, Казакстан, Канадаас ирж буй жуулчдын тоо буурсан дүн гарчээ.

Мөн дээрх хугацаанд аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 139 сая ам долларын орлогыг оруулсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн