УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гаригт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барихдаа гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүний хувьд өөрийнх нь хэлснээр “залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж” зургаадугаар сарыг хэзээ ч мартахааргүй болж байх шиг. Учир нь Д.Гантулга 2016 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн болж, 2017 оны зургаадугаар сард хүчингийн “хэрэг хийсэн” гэх асуудалд холбогдож, 2018 оны зургаадугаар сард парламентын гишүүнээс чөлөөлөгдөж байна.
1 comment
2019 оны 6 дугаар сард Хүчингийн хэргээр ял эдлэх болтугай