Цахилгаан шатанд гацсан хүүг аварчээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, 72 дугаар байрны цахилгаан шатанд гацсан 12 настай хүүг Онцгой байдлын алба хаагчид аварсан байна. Энэ тухай дуудлага өдрийн 12:12 цагт ирсэний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар 12:28 цагт очиж, 10 минут ажиллажээ.