Өнгөрсөн баасан гаригт (2018.05.25) АТГ-аас Д.Сугарыг саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнээс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байв.
Д.Сугарыг “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахад гар бие оролцсон байж болзошгүй гэх үндэлслэлээр буруутгаж буй юм. Харин тэрбээр энэ хэрэгт хамааралгүй, хэрэв буруутай бол ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид өөрийн биеэр очиё хэмээн өмнө нь хэлж байсан удаатай.
Хууль хүчний байгууллагаас өмнө нь түүнийг шалгахад Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж байсан бөгөөд хугацаа нь энэ сарын 5-нд дуусгавар болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр өнгөрсөн баасан гаригт томилсон билээ.
2 comments
ymar ikh zantai khun be
сугар ноотой сайн шалга хахуульд өртөвдөө их зальтай өөрөө баяжисан болохоос Өвөрхангайдаа Онигын голдоо юу чхийгээгүй хүн дээ