Миланы нэгэн цагаач залуу өнгөрсөн Бямба гаригт Парис хотын хойд хэсгийн нэгэн дүүрэгт 4 давхрын тагтнаас унах гэж буй хүүг аврахаар байшингийн тагтнаас таг руу авирч буй бичлэг фэйсбүүкт тавигдаж дэлхийн хэвлэлүүд түүнийг “18 давхрын Спайдермен” хэмээн нэрлэж өнөөдрийн баатар болгож байна.
Дөрвөн настай хүү тагтнаас дүүжлэгдэж, доор нь хүмүүс хашхиралдан байхад Мамадоу Гассама гэх 22 настай залуу хүүг аврахаар байрны гадна талаар тагтнаас тагт дамжин авирч очоод хүүгийн гараас шүүрэн тагтнаас гэр рүү нь орж буй бичлэг тавигджээ. Хажуу айлаас түүнийг аврахаар оролдоно. Харин өнөө залуу хүүгийн баруун гараас нь суга татан авна. Тэрээр минут хүрэхгүй хугацаанд авирсан хэмээн хүмүүс бичжээ. “ Жаахан хүү байсан болохоор түүнийг аврах ёстой гэж би бодсон. Тэр хүүг аврахад тусалсан бурхандаа баярлалаа” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.
Францын Ерөнхийлөгч цагаач залууд талархлаа илэрхийлээд зогссонгүй түүнийг ордондоо урьжээ. Парис хотын дарга түүнд утсаар баяр хүргэжээ.
Хүү гэртээ гал алдаж айхдаа тагтнаас унах гэж байсан бөгөөд хүүг гэрт нь ганцааранг үлдээсэн аав нь шүүхэд дуудагджээ. Харин ээж нь бямба гаригт Парист байгаагүй гэнэ.
Бэлтгэсэн UPDOW.MN
6 comments
Баатар юмаа
Ямар мундаг юм бэ.
mundag yumaa sportoor hicheelledeg zaluu baihdaa. deern aguu saihan setgeltei yumaa. manai mongol guzee nar yostoi yajch chadahgui baihdaa. manai mongol guzee nar aimaar ataarhuu heruulch hov bazaj hulgai huchin hiij hudal yarij bas dandaa arhi uuj t1deg t1 guzee nar bdag yum bnalee
unekheer super man bn.
mundag zaluu baina oo. mongol bol guzee tsuvdaigaa daahgui biee tataj deesh avirah gariin chadalgui yumnuud yu ni deeshee aviran garch hun avrah manatai hehe
Milan gedeg chin Italiin neg khotiin ner Ene zaluu chin Mali gej ulsiin irgen iim yumiig zuv bich l dee