2018-05-25 09:501min06

С.Эрдэнэ: Намайг яасан гэж хариуцлага тооцох гэж байгаа юм

erdee

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд намын нөхөд нь хариуцлага тооцох яриа өрнөж эхлээд байна. Энэ тухай тэрбээр “Наад яриа чинь улс төрийн явуулга. Намайг яасан гэж хариуцлага тооцох гэж байгаа юм. Би ямар буруу зүйл хийсэн юм бэ. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд хууль зөрчөөгүй бол хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй.

Хоёрдугаарт, Ардчилсан нам даргынхаа асуудлыг үе үе гаргаж тавьдаг байсан. Үүнийг болиулах гэж бүх гишүүдээс намын дарга сонгосон. Хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар намын даргын асуудал ярьдаг үндсэн дүрмийн заалт одоо байхгүй болсон. Хэрэв асуудал ярих гэж байгаа бол нийт намын гишүүдээс санал асуух замаар шийдэж болно” гэх тайлбар өгчээ.