Намын нөхөртөө зодуулсан О.Баасанхүүд гэмтэл учирсныг шүүх тогтоолоо

МАХН өнөөдөр УИХ-д суудалтай үгүй нь мэдэгдэхгүй ганц нам болсон. Тус намын талцал гишүүдийг нь хоёр хуваагдахад хүргээд буй. Өнгөрсөн долоо хоногт тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр намын төлөөлөл Улсын дээд шүүхэд хандсан ч хүсэлтийг нь хүлээн аваагүй. Энэ үеэр хуралд ажиглагчаар оролцож байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа нөхөрт зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биед намын гишүүн н.Уламбаяр тэргүүтэй дөрвөн залуу халдсан гэх мэдээлэл бий. Хэвлий хэсэгтээ хөшиглүүлж бэтэл авсан О.Баасанхүү гишүүн БНСУ-г зорихоор болоод буй.
Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй бөгөөд ШШҮХ-гийн шинжээч эмч нар биед нь үзлэг шинжилгээ хийж, гэмтэл учирсныг тогтоосон байна.