Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсэдсэн хэрэг энэ сарын 21-нд 19:40 цагийн орчимд гарчээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Мухар зах” гэх газар “Hilux” маркийн автомашин онхолдож, зорчигч 50 настай, эмэгтэй амь насаа алдсан байна.
Манай улсад хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, ач холбогдол өгдөггүй нь хүний амь эрсдэх гол шалтгааны нэг болж бйагааг холбогдох албаны хүмүүс хэллэээ. Иймд орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалалтын бүсээ зүүж хэвшихийг санууллаа.