Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Фэйсбүүкт “Халтмаа Баттулга” гэсэн нэр бүхий хуудаст түүний нэр хүндэд халдаж, буруу ташаа мэдээлэл удаа дараалан түгээж байгаа нь албан ёсны биш хаяг биш гэдгийг мэдэгджээ.