БНХАУ-ын Хөбэй мужид  Монголын 36 иргэн зорчиж явсан автобус шатсан ноцтой хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус тус мужийн  Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр 23:00 цагийн үед галд автжээ.

Албаны эх сурвалжын мэдээлснээр манай улсын иргэд бэртээгүй аж. Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын  иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа юм байна. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

.

By updown

One thought on “Монгол иргэдийн зорчиж явсан автобус шатжээ”
  1. Монголчуудыг муу муудсан ямбий автобусандаа суулгадаг бололтой хэдэн жилийн өмнө бас шатсан шүү дээ.эсвэл санаатай байдаг юмуу хачин юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн