Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Ёс зүйтэй, ёс суртахуунтай, бодит үнэн мэдээллийг олж, түгээхийн төлөө тэмцэгч эрхэм сэтгүүлчид та бүхэндээ updown.mn сайтын зүгээс “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэж үзэг тань хурц, үг тань үнэн, мэлмий тань тунгалаг, оюун тань цэлмэг байхыг хүсье.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Уламжлал ёсоор 25 дахь жилээ угтаж буй эл өдөр 1000 сэтгүүлчид чуулж сэтгүүлзүйн салбарын алдаа оноог хэлэлцэх, цаашид хариуцлагатай сэтгүүлзүйг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэх юм.
Далд мэдээллийг ил болгож, Үргэлж шударга үнэний талд зогсох үүрэгтэй сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн өдийг хүрсэн.
Сэтгүүлч хүний олон нийтэд түгээж буй мэдээ мэдээлэл, бүтээл бүрийн ард хэн нэгэн хүний хувь заяа явж байдаг. Үүнийг зөв чигт удирдах нь сэтгүүлч хүний гол зорилго юм. Энэ ч үүднээс бичиж буй мэдээ мэдээллийнхээ үг бүрийг нягталж, баримтаар баталгаажуулж, ахин дахин шалгаж бай гэсэн үгийг нэр хүндтэй сэтгүүлчид мэргэжил нэгт нөхөддөө зөвлөдөг. Гэсэн хэдий ч өнөөдөр энэ асуудал сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй гол асуудлын нэг юм.
Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт анх, албан ёсоор баталсан байдаг. Түүхэн үйл явдал хойч үеийнхний урам зоригийг өнөө хэр нь хөглөж, орон орны Засгийн газар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсаар байна.