2018-05-02 14:501min01

Тивийн аваргад барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо

sport

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно.

Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорлоо. Ташкентийн дэвжээнд хөвгүүдийн 45 кг-ын жинд

Б.Отгонбаатар (Баянхонгор),

48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс),

51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д

Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д

У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д

О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв),

80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 92 кг-д

М.Банзрагч (Архангай), 110 кг-д

Ц.Билгүүн (Увс) нар эх орнөө төлөөлөн барилдах юм.

Харин охидын 40 кг-д Б.Номун (Женко),

43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг),

46 кг-д А.Отгонзаяа (Дархан-Уул),

49 кг-д Д.Отгонжаргал (Женко),

53 кг-д М.Пүрэвтунгалаг,

57 кг-д Б.Хонгорзул (хоёул Баянхонгор),

61 кг-д Б.Оюунгэрэл (ТСБТСДуС),

65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (Завхан),

69 кг-д Г.Намуунцэцэг (Архангай),

72 кг-д Б.Намуунзаяа (Налайх) гэсэн бүтэн багаараа оролцоно. Дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар (Аваргууд), Д.Мөнхбаяр (Налайх), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Т.Амарбат (Хэнтий), Ч.Мөнхбат (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Алтангадас нар ажиллана.