Цаг уурын өөрчлөлтийн гамшгийг АНУ-ын ерөнхийлөгчид мэдрүүлэхийн тулд хэсэг байгаль хамгаалагчид хойд туйлын мөсөн уулан дээр Дональд Трампын нүүрийг сийлэхээр болжээ. Цаг уурын өөрчлөлтөд итгэдэггүй ерөнхийлөгч уг үзэгдэл үнэхээр болсон ч дэлхийн зарим хэсэгт ээлтэй гэж ярьдаг гэнэ.
Финландын “Melting Ice” байгууллагын тэргүүлсэн хөдөлгөөнийхөн “Project Trumpmore” гэж нэрлэж байгаа төсөлдөө хагас сая ам.доллар босгож, Трампын 35 метр өндөр нүүрний хэвийг мөсөн ууланд сийлэхээр болсон байна. Уг бүтээл нь хэр хурдан хайлж, алга болохыг харуулснаар цаг уурын өөрчлөлтийг Дональд Трамп төдийгүй нийт хүмүүст мэдрүүлнэ гэж тооцжээ.
Тэрбээр нэг удаа цаг уурын өөрчлөлтийг Америкийн аж үйлдвэрийн салбарыг унагах зорилгоор Хятадуудын гаргасан цуурхал гэж хүртэл тодорхойлж байжээ. Хөдөлгөөнийхөн Трампын нүүр хэрхэн хайлж байгааг харуулах шууд дамжуулалтын камер суурилуулахаар төлөвлөсөн байна.
Mount Rushmore гэдэг АНУ-ын ерөнхийлөгч нарын нүүрийг сийлсэн уул байдаг. Дональд Трамп нэг удаа өөрийн дүрийг энэ ууланд нэмүүлэх боломжтой тухай ам алдаж байжээ. Тиймээс уг төслийг Trumpmore гэж нэрлэсэн байна.
1 comment
utga alga hairan horongo enenii toloo