Нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд Туул голын усанд нэг эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр/2018.05.01/ орой 18.00 цагийн үед онцгой байдлын албанд иржээ.
Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 60-70 настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.