Тэнгис, Ялалт нэртэй хүмүүс үнэгүй кино үзэх боломж нээгдлээ

2018-04-25 14:06
kino

“Төсөөллөөс илүүг Тэнгисээс” уриатай “Тэнгис” кино театр байгуулагдсаны 33 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 29-нд болно. Эл өдөр Ялалт, Тэнгис нэртэй хүмүүст үнэ төлбөргүй  кино үзэх эрх олгох аж.

Түүнчлэн “Параллель ертөнц”,”Говийн домог”, “Сэтгэлийн анир” киноны уран бүтээлчид талархлын өдөрлөг зохион байгуулах гэнэ.