Фэйсбүүк алан хядагч бүлэглэлийн талаар зөвхөн энэ жилийн жилийн эхний гурван сард оруулсан мэдээ мэдээлэл нь өнгөрсөн жилийн гурван сарын хугацаанд оруулсан мэдээллээс нэг дахин өсчээ. Тус компани Исламын Засгийн газрын болон Аль Кайдагийн алан хядагч бүлэглэлтэй холбоотой сая гаруй мэдээ мэдээлэл агуулсан материалыг татаж авсан гэдгээ мэдэгджээ.
“Фэйсбүүк” 2004 онд байгуулагдсанаасаа хойш алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Энэ компани мэдэгдэлдээ “Ихэнх хэт даврагсадтай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнээс татаж авсан. Европын орнуудын эрх баригчид тэдэнтэй ххолбоотой мэдээ мэдээллийг гаргах оролдлого хийсэн” гэж дурджээ.