Ерөнхийлөгч Х.Баттулгын Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Цэвээндоржийн Эрдэнэбатыг томиллоо. 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн Ерөнхийлөгчийн гаргасан захирамжийн дагуу түүнийг эл албан тушаалд дэвшүүлж, Эдийн засаг аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.
Ц.Эрдэнэбат нь эдийн засагч мэргэжилтэй. Сингапур, АНУ, Денверийн их сургуульд улс төр, эдийн засаг судлалын магистраар төгссөн бөгөөд Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. Мөн АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал, “Орика Монгол” компанид ТУЗ-ийн гишүүн зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн юм.