УИХ-ын 2016 оны сонгуульд 69 бие даагч өрсөлдсөн. Тэднээс С.Жавхлан ганцаараа ялж, дуучин гэх алдраа УИХ-ын гишүүнээр сольж, төр түшилцэх эрх авсан.
“Гишүүдийг дээл өмсгөж сургана” хэмээж байсан удаатай тэрбээр ихэд ганцаарддаг тухайгаа нэг биш удаа илэрхийлж байсан. Түүнийг ярьж эхэлмэгц инээлдэж эхэлдэг гэнэ.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр тав, зургаахан настай алдрай жаахан охин хүртэл очоод дэлхийн шатрын тэмцээнд түрүүлээд ирж байна шүү дээ. Гэтэл ийм гоё нийгэм, асар их сайн үр хүүхдүүд маань араас төрж, өсч бойжиж байгаа үед бид нар огтхон ч зүгээр сууж болохгүй. Гэтэл цул хэрүүл, талцсан. Чавганц нар ямар ч ажилгүй болсон, одоо үеийн чавганц нар чинь эрчүүд болсон байна, төрийн түшээд болсон байна, бөхчүүд болсон юм байна. Ойлгохгүй байгаа хөгийн шаарнуудтай байснаас түмэн олондоо дуу хоолойгоо хүргээд явъя гэсэн байдалдаа хуваарилалт хийчхээд явж байна” гэсэн юм.