Тод өнгийн контур нүүр будалтын гол трэнд болж байна

Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилсан түүхтэй. Алдарт брэндийн  2018 оны хавар зуны нүүр будалтын гол чиг хандлага нь хиппи хэв маягийг илэрхийлсэн тод өнгийн контур.

Нүүр хувиргагч Питер Филипс моделиудын нүдийг  тод өнгийн будгаар хүрээлсэн нь загварын ертөнцөд нэг шинэ төрхийг бүрдүүлжээ. Нүдийг тод харагдуулснаар уруулыг зөвхөн бүдэг өнгийн будгаар өнгөлхөд л хангалттай харагдах юм.

Анхааруулж хэлэхэд дээд ба доод зовхины контур нүдний дотор булан хэсгээр хоорондоо нийлэхгүй байгааг анзаарна уу. Мөн Филипсийн ашигласан Dior-ын контурын оронд Make Up For Ever ба NYX брэндүүдийн ижил төрлийн контур, эсвэл Kiko Milano ба Shu Uemura брэндүүдийн гаргадаг усанд тогтоцтой тод өнгийн харандаа ашиглах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн