Урин дулааны цаг ирсэнтэй зэрэгцэн ой хээрийн түймрийн гаралт нэмэгддэг. ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймаг ой, хээрийн түймэртэй байна. Ойн түймэр Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Ногоон толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн ажиллаж, 04:22-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймэрт 7 га талбай шатсан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн унтраахаар ажиллаж байна.
Түймэрт нийт 4 га талбай шатжээ. Хээрийн түймэр Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Эмгэнтийн-Адаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 30 алба хаагч, орон нутгийн 17 хүн, Баян-Уул сумын 14 хүн, нийт 61 хүн ажиллаж, 19:15 цагт цурманд оруулж, 04.24-ний өдрийн 00:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт 912 га талбай шатсан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Нарийн хөндий” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 11:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 6 хүн, нийт 18 хүн ажиллаж, 13:35 цагт цурманд оруулж, 14:44 цагт бүрэн унтраасан.
Түймэрт 8 га талбай өртжээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн “Шаргын уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 17 албан хаагч, Асгат сумаас 14 хүн, нийт 31 хүн ажиллаж 04.25-ны өдрийн 00:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 5000 га талбай шатсан. Ой, хээрийн түймэр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Ногоон хустын нурууны өвөр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24.-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн ажиллаж 18:45 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 150 га талбай өртжээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн ажиллаж, 04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулсан. Түймэрт 5800 га талбай өртсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.