Э.Цэрэн: Араас нь очоод усаа татахад яадаг мал вэ! гээд хэлчихдэг

Тэгвэл “Цэнхэр үст” Цэрэн хэр барагтай зүйлд уур нь хүрдэггүй гэнэ. Харин нэг зүйлд ихээхэн бухимджээ. Олон нийтийн газарт биеэ авч явах соёлыг зарим бүсгүйчүүдэд сануулаад авсан гэлтэй.
Үзэл бодлоо шулуухан хэлчихдэг зангаасаа болж багагүй хэл аманд өртдөг ч шантарч буцаагүй Цэрэн хэмээх бүсгүйг одоо танихгүй хүн гэж үгүй биз ээ.
Мөн “Dyberkern” брэндийн нүүр царай болж өвөрмөц, содон, шинэ төрхөөр дахин гарч ирсэн нь олон хүнийг алмайруулж байсан билээ. Тэгвэл “Цэнхэр үст” Цэрэн бүсгүй хэр барагтай зүйлд уур нь хүрдэггүй. Харин нэг зүйлд ихээхэн бухимдсан байх.
Тэрбээр өөрийн нүүр номондоо бичихдээ “Энд тэнд ресторан, кино театр, олон нийтийн газар нойлд орохоор зөрөөд гарах хүүхнүүд усаа татахгүй шарлуулаад гарах. Тэгснээ хиймэл сормуус хийж тогос шиг байдгаараа гоёчихоод үйлчлүүлэгч хаан ч гэх шиг. би заримдаа тэсэхгүй яг араас нь мөрдөж очоод усаа татахад яадаг мал вэ! гээд хэлчихдэг. Нөгөөдүүл бантсандаа нээх гайхсан царай гаргангуутаа. Ямар бүдүүлэг авгай вэ? гэнэ. Булайг нь улайтал хэлж байж засрах нийгэм юм бол хэлээд явья. Цэрэн явсан газар айж эмээж яваарай, тэнэг хүүхнүүдээ. Энэ чинь олон нийтийн газар. Танай гэр биш. Би ийм хүүхнүүдээс үнэн сэжиг төрдөг ш дээ” хэмээн бичжээ.