Дэлхийд

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шивээс зохион бүтээв

Хорт хавдрыг эрт үед нь оношлох чадвартай шивээсийг эрдэмтэд бүтээжээ. Судалгааны ажлыг “Sсience Translational Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.

Тус шивээс нь зарим тохиолдолд хавдрын өвчлөлийг илтгэх цусны сийвэн дэх кальцийн хэмжээ ихсэх үзэгдлийг таньдаг бөгөөд хүний биед тодорхой өөрчлөлт явагдах үед өнгөө өөрчилснөөр яаралтай эмчид хандах болсны дохиог үзүүлэхэд тус дөхөм болдог аж.

Судлаачид энэ аргыг хархан дээр туршиж үзсэн бөгөөд судалгаа амжилттай болжээ. Гэсэн хэдий ч тус арга нь бүх төрлийн хорт хавдрыг таних боломжгүй хэмээн судлаачид цохон тэмдэглэжээ.

Tattoo-Ink-Cancer Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шивээс зохион бүтээв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close