XIX зууны сүүлчийн хүн таалал төгсөв

2018-04-23 13:421min1
Nabii

XIX зууны сүүлчийн хүн Японы иргэн, Наби Тажима эмэгтэй өнгөрсөн бямба гаригт  Кикайжима  таалал төгслөө. Тэрээр  1900 оны наймдугаар сарын 4-нд мэндэлсэн бөгөөд 117 жил, 280 өдөр амьдарчээ.  Тажима урт насалж буйн нууц нь  ““Амттай хоол хүнс идэж, сайн унтах” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан аж.

Тэр,  хүн төрөлхтний нэгэн зууны түүхийн гэрч болж, автомашин, нисэх онгоц, телевиз, сансрын нислэг, компьютер, интернэт, гар утас бий болохыг, бас дэлхийн хоёр ч дайныг үзсэн хүн гэгддэг. Тажима есөн хүүхэд төрүүлж, үр удмын тоо нь 160 давсан байна.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-04-23 22:36 at 22:36

    азтай эмэгтэй байна, ум маани пад ми хум

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй