Урлаг, Спорт

Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг уламжлалт Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2018.04.22-ны ням гариг) болж өнгөрлөө. Тэмцээний содон үйл явдлын нэг нь бяцхан фитнессчдийн өрсөлдөөн байлаа. Тэдний цагираг эргэж, гар дээрээ суниаж, хараацай зогсожбиеийн уян хатан чанар, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзүүлсэн фото сурвалжлагаас хүргэж байна.

Ихэнх ээж аавууд ажил албандаа түүртээд хүүхдээ бие галбирын хувьд зөв, хэвийн өсөж байна уу гэдэгт анхаарал тавьж амждаггүй. Гэтэл хүүхдүүд хичээлээ хийх гэж буруу суултаар суусаар нурууны гажиг, мурийлттай болсон явах нь элбэг.

Үүнээс сэргийлэх аргын нэг нь хүүхдийн бие бялдрыг системтэй хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн, тэдний нас, биеийн онцлогт тохирсон акробат, гимнастикийн үзүүлбэрийг багтаасан фитнессийн хичээл юм. Хүүхдүүдээ фитнессээр хичээллүүлж авхаалжтай, авьяаслаг нэгэн болгон хүмүүжүүлээрэй.31183529_1731658120205760_691108726145815002_n Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага

31213838_1731658086872430_9002904285830595620_n Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага

31206136_1731658043539101_114837968474386325_n Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага31081413_1731658160205756_6555682373415025002_n Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага31124341_1731657843539121_562023507897486216_n Бяцхан фитнессчдийн тэмцээний фото сурвалжлага

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close