Дэлхийн банкны Хотын хөгжил эрсдэлийн менежментийн менежер Абхас Жхагийн сонирхолтой нийтлэлийг түүний блогоос товчлон хүргэж байна.
1947 онд Сингапурын хүн амын 72 хувь нь хотын төвдөө 80 кв/км-т амьдарч байжээ. 1959 онд тусгаар тогтнолоо зарлаж байхдаа тус улсын хүн амын 9 хувь нь нийтийн орон сууцад амьдарч байсан.
Харин өнөөдөр хүн амын 80 хувь нь далайн эргэ дагуу байгуулсан шинэ хот, сууринд тохитой амьдардаг болжээ. Төрийн санхүүжилтээр шийдсэн эдгээр орон сууцад нэг сая орчим байр эзэнгүй байгаа аж.
- Амжилтын үндэс юу вэ? Хөршийн сайн холбоог бодолцох
Бусад улс орнуудад орон сууцжуулах хөтөлбөрийн муу жишээнүүд олон байдгийн жишээг Нью Йорк, Парисын төслүүд тэргүүлдэг. Муу нэрээр алдаршсан эдгээр төслүүдийн бодлог ын алдаа нь нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх, улмаар нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоход хүргэх ядуусын хороолол барьсанд оршиж байна гэж судлаачид дүгнэсэн аж. Эдгээрийг нураах шаардлагатай гэж үздэг байна.
Харин Сингапур энэ алдааг эртнээс ойлгож байжээ. Тэд орон сууцны хорооллыг янз бүрийн төвшний орлоготой иргэдэд зориулан холимог байдлаар шийдэх, орон сууцны хорооллын иргэдэд боловсрол ба нийтийн тээврийн чанартай үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, орлогын бүх төвшний ангилал, янз бүрийн үндэстэн ястан уулзаж хөгжилдөх, тоглох, амттай бөгөөд хямд үнэтэй хоол хамтдаа идэж цагийг зугаатай өнгөрүүлэх зэрэгт бодлогоо чиглүүлжээ.
Жишээ нь: Сингапурын алдартай гудамжны худалдааны төвүүдийг барих загварыг няхуур бодож боловсруулсан байдаг. Гудамжны худалдаа эрхлэгчдийн хоёр нь олон улсад нэр хүнд бүхий хоолны газрын үнэлгээ болох Мичелины одонтой.
Орон сууцны хороолол нь “кампонг” буюу нийгмийн харилцаа, хэлхээ холбоог дэмжих, айл хөршүүд хоорондоо харилцах боломжийг бүрдүүлэх “сул орон зай” (ОСХЗ-ийн байрны нэгдүгээр давхрын орон зайг сул үлдээж гаргасан арк), нийтэд зориулсан коридор (нэг давхрын айлууд хоорондоо харилцах боломжийг олгосон нийтэд зориулсан коридор) зэргийг барилгын загварт тусган оруулжээ.
- Хотын нягтралыг ухаалгаар ашиглахГазар хязгаарлагдмал учраас Сингапурын төлөвлөгчид анхнаасаа өндөр барилга барих загварыг сонгосoн байна.Үүний үр дүнд Сингапур дэлхийн хамгийн өндөр нягтралтай хот болжээ. Гэхдээ л амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтандбайнга дээгүүрт ордог байна.Ингэхдээ барилга бүрийн өндөр ба хэмжээг зэргэлдээх барилгуудтай уялдаатай байхаар сайтар төлөвлөдөг байна. Сингапурын хот суурин газрын домогт төлөвлөгч Доктор Лию Тай Кер үүнийг шатрын хөлөг дээрх хоёр мод хэзээ ч ижил өндөртэй байдаггүйтэй зүйрлэсэн байдаг.Байшин барилгуудын хооронд тохижилт сайтай чөлөөт ногоон бүстэй бөгөөд Ерөнхий сайд Ли Кван Юу анхнаасаа Сингапурыг цэцэрлэгжсэн ногоон хот болгоход ихээхэн анхаарч байсантай уялдаатай юм.
3. Орон сууцжуулах хөтөлбөрийн цогц, нэгдсэн арга барил—төлөвлөлтөөс загвар дизайн боловсруулах, газар бүрдүүлэх ба барилгын ажил, улмаар менежмент ба засвар үйлчилгээ
Орон сууцжуулалт ба хөгжлийн тухай хуулийн (1960) хүрээнд орон сууцны үнэ цэнийн сүлжээнд тэргүүлэх үүрэгтэй орон сууцны хэрэг эрхлэх агентлаг болох Орон Сууцжуулалт ба Хөгжлийн Зөвлөлийг байгуулжээ. Ихэнх улс орны хувьд хямд төсөр орон сууцны зориулалтаар ашиглах газрын хүртээмж хязгаарлагдмал байдаг. Сингапур Улс 1967 онд Газар чөлөөлөх тухай хууль баталсан нь нийтийн хэрэгцээнд зориулан газрыг бага өртөг зардлаар чөлөөлж авах боломжийг олгосон юм.
1965 онд нийт газрын нутгийн 49 хувийг төр эзэмшиж байсан бол өдгөө 90хувьд хүрсэн байна. Барилгын менежментийг стандартчилах, үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарчээ.
Жишээ нь, тогтмол сайн гүйцэтгэлтэй ажилладаг гүйцэтгэгчдийг чанарын одонгоор шагнадаг байна. Харин тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээнд ийм гүйцэтгэгчид шагнуулсан одон тус бүрийнхээ тоогоор давуу талтай гэж үнэлэгддэг. 1982 онд “Үндсэн буюу Цөм Гүйцэтгэгчдийн Хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн бөгөөд 500,000-аас доошгүй Сингапур долларын ажил гүйцэтгэсэн ба “Чанарын Одонгийн Хөтөлбөр”-өөс таваас доошгүй одонгоор шагнуулсан гүйцэтгэгчид тодорхой заасан хугацаанд жилд төрөөс захиалан гүйцэтгүүлэх ажлын баталгааг санал болгодог байна.
“Төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууц” эсвэл “нийтийн орон сууцны хороолол” гэсэн нэр томьёог дурдахаар элэгдэж хуучирсан, арчилгаа тордолгоо муутай ядуусын хороолол санаанд буудаг. Харин Сингапурын орон сууцны хорооллын хувьд дээрх хуучинсаг төсөөллөөс хол зөрөөтэй. Орон сууцны хорооллыг маш сайн арчилж торддог. 1989 онд орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид, оршин суугчид орон сууцны өмч хөрөнгөө өөрсдөө удирдан авч явах эрх мэдлийг олгох зорилгоор Хотын Зөвлөлүүдийг байгуулсан байна. Өнөөдөр Сингапурын ОСХЗ-ийн орон сууцны хорооллуудыг удирдан зохион байгуулдаг 16 Зөвлөл бий.
4. Урт хугацаанд улс төрийн тогтвортой амлалт
Харвардын эдийн засагч Эд Глаесер нэгэнтээ эдийн засгийн ухаан нь стратеги бус арга аргачлалыг санал болгодог гэсэн байдаг. Жишээ нь төрөөс барьж байгуулах нийтийн орон сууцанд ямар дэмжлэг үзүүлэхийг улс төр шийдэх ёстой гэсэн үг. Үүний дараа л эдийн засгийн ухаан тухайн дэмжлэгийг үзүүлэх хамгийн үр ашигтай арга замыг зөвлөж чадна. Сингапурт төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууцны салбарт үзүүлсэн олон нийтийн болон улс төрийн дэмжлэг нь маш хүчтэй, тогтвортой байна. Иймээс ч ОСХЗ-д төрөөс их хэмжээний татаас олгодог (2017 онд 1.19 тэрбум Сингапур доллар олгосон байдаг).
Сингапурын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, элементүүд нь алсын хараатай, холч бодлоготойгоос гадна дахин давтан хэрэгжүүлж болох, хэн ч хараад цочирдон гайхширмаар.
Сингапурын засаглалын философийг “алсын хараатай бодох, дахин эргэцүүлж бодох, хайрцагнаасаа гарч бүтээлчээр сэтгэх” гэж томьёолсон нь нийтэд алдаршсан байдаг. Үндэсний орон сууцны хөтөлбөрийг улс орны удирдагчид хэрхэн боловсруулж, өнгөрсөн жилүүдэд өөрчлөгдөж буй нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан түүнийг хэрхэн өөрчилж байсныг энэ тодорхойлолтоос өөр тодорхой харуулах зүйл үгүй.
4 comments
Одоо бүү барилга бариасай гэж залбирдаг болсон . Баахан газрын наймаа,эмх замбараагуй чанаргүй барилгууд.
монголоо гэсэн сэтгэлгүй удирдлагаас болж Улаанбаатар хот хачин муухай болсон биз дээ
Улаанбаатар бохирдлоо гээд хэрүүл хийхээс өөр хэн хотоос дүрвэсийн хоёрын хооронд өөрсдөө бид хамтаа дэд бүтцээ хэмхлэн зохион байгуулалгүй газар дээр гадас шаагаад нүхэн дээр жорлон хатгаад угаадаас ялгадас унданы усны гүнийх нь судалтай холилдосноос өвчин эмгэг дундраагүй байгаам засаг нь хариуцлагтай иргэн нь хариуцлагтай байхыг энэ дээр бэлхэн дурдсан байна тэгээд хайрцагнаас гадуур бүтээх сэтгэлгээ алсын хараа эргэцүүлэн бодох гээд оюуны ач хобогдолтой сэтгэсэн байгаа виздээ улаанбаатар утаанбаатар болхоосоо өмнө азийн цагаан дагина гэсэн ам сайтай байлаа харин хөдөөнөөс суурьшигчид ирэх тоолонд дэд бүтцийн зохион байгуулалт хийлүү нэг боддоо үхэр монголчууд гэж чухам онж хэлжэ
Hey ! I am come in this website first time and it is good website, it provide the useful information.
Ultimate Odyssey Travel Joint Stock Company is a professional company possessing extensive knowledge, expertise and resources, specializing in the design and implementation of Vietnam Package Tours and Indochina Package Tours.
Ultimate odessy