Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тоглолт зохион байгуулхыг хориглосон “Бөхийн өргөө”-нд хүн нас барсан гэх мэдээлэл байна. Саяхан болсон тоглолтын үеэр энэ хэрэг гарсан аж. Харин тус газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд ийм зүйл болоогүй гэх мэдээллийг албаны хүн өгөв.
Зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул мэргэжлийн хяналтын байгууллагаас “Бөхийн өргөө”, “Мишээл экспо”-д урлагийн тоглолт хийхийг хориглосон. Гэвч энэ сард гэхэд Бөхийн өргөөнд энэ сард 7-8 барилдааныг зохион байгуулах, урлаг соёлын тоглолт зохион байгуулахаар товложээ.