Гэрийн ажилд “Нөхөр”-ийн туслалцаагүйгээс гэр бүл амархан салдаг

Эхнэр,нөхрийн хувьд хоёул ажилтай тохиолдолд яахын аргагүй цалгарддаг нэг зүйл бол гэрийн ажил байдаг. Гэрийн ажил шиг барагддаггүй мөртлөө үнэлэгддэггүй хөдөлмөр байдаггүйг эрдэмтэд сэтгэл зовнин санаа нийлдэг. Гэр бүл судалгааны дүгнэлтээс үзэхэд нөхөр нь гэрийнхээ ажилд туслалцдаг гэр бүлд, салалт тун бага байдаг бол нөхөр нь огт гэрийн ажилд оролцдоггүй гэр бүлийн салалт харьцангуй их байдаг гэнэ.

 Бүсгүй таны нөхөр гэрийн тань ажилд тусалж байна уу. Тэгвэл та нөхрөө гэрийн ажилд туслуулах талаар санаа тавиарай. Гэвч гэрийн ажлаа хамтарч буюу хувиарлаж хийдэг өрх бүл нийт гэр бүлийн дөнгөж 25хувийг эзэлдэг аж. Эрх тэгш бус гэр бүлийн хайр сэтгэл амархан унтардаг болохыг уг судалгаа харуулж байна.

Гэр бүлийн хэн хэн нь өрхийн тэргүүн байхыг эрмэлзэж маргалдсанаас хайр дурлал хөрдөг нь харагджээ. Иймээс та бүхэн харилцан бие биенээ ойлголцож гэрийн ажлаа хамтран хийхийг бодох нь чухал.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн