Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг задруулсан асуудлаар анх удаа сенатын гишүүдэд мэдүүлэг өгсөн.Залуухан захиралаас 40 насаар ах Дюрбины тавьсан асуултууд түүнийг тэвдүүлж орхив. Хашир туршлагатай гэх сенаторуудын дотроос Дик Дюрбины тавьсан нэгэн асуултад залуу захирал балмагдаж, найман секунд орчим гацаж байж хариулсан байна. Энэ нь 33 настай Зукербэргийн хувьд энэ нь маш хүнд сорилт болсон юм.
Дөрвөн цаг орчим үргэлжилсэн нэвтрүүлэгт “Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг бидэнтэй хуваалцахдаа таатай байх уу?” гэж асуусан юм. Хэсэг саатсаны эцэст Зукербэрг “Үгүй” гэж хариулжээ.
Дараа нь Дюрбин “энэ долоо хоногт та бусадтай мессэж солилцсон бол хэнтэй бичсэнээ бидэнд хэлэхгүй юу?” гэж асуухад Зукербэрг мөн л хариулах гэж тэвдсэн байна. Дюрбин “Миний бодлоор эндээс бүх юм харагдаж байна. Хувийн мэдээлэлд хандах эрх, хэм хэмжээ, дэлхий даяар амьдарч байгаа хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор хэр их мэдээлэлд халдсан нь эндээс харагдаж байна” гэсэн хатуу дүгнэлтийг хийсэн юм.
Дараа нь Зукербэрг Дюрбины дүгнэлттэй санал нийлж байгаагаа “Хүн бүр өөрийнхөө мэдээллийг хэрхэн ашиглагдаж байгааг мэдэх эрхтэй гэж би бодож байна” хэмээн илэрхийлжээ.
📺Watch key moments from Mark Zuckerberg’s hearing on Capitol Hill today: https://t.co/iZOlrpdeXj pic.twitter.com/07iM2rUOPP
— POLITICO (@politico) April 10, 2018