“Бүтцийн өөрчлөлт хийхгүй бол ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд жилийн 2%-иас хэтрэхгүй” гэж Оросын “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний эрдэм шинжилгээний их сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч, профессор Евгений Ясин ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
“Нийгэмдээ бүтцийн болон тогтолцооны өөрчлөлт хийх хүртэл бид эдийн засгийн өсөлтийн хурдыг 1,5-2%-иас давуулж чадахгүй би үздэг. Манай засгийн газар хүний нөөцийг бэхжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, шинэлэг эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдгээр чиглэл нь Өрнөдийн түншүүдээсээ илүү хурдан хөгжих боломжийг манай улсад олгох юм” гэж Оросын эрдэмтэн тэмдэглэсэн байна.
“Түүнээс гадна өндөр хурдтай эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хөдөлмөрийн бүтээмжийн ахиц дэвшлийг дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр болгох хэрэгтэй. Жишээ нь, ДНБ-ний хэмжээг 4%-иар өсгөхийн тулд бид хөдөлмөрийн бүтээмжийг жилд 5-6%-иар нэмэгдүүлэх ёстой юм” Евгений Ясин онцолжээ.