“Улаанбаатарын иргэдийн форум”-ын тэргүүн, ая зохиогч, продюссер Б.Долгион Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж бүхий барилга барих асуудлыг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлэв. “BEATLES”-ын хөшөөг босгоход хувь нэмрээ оруулсан түүний хувьд ингэж уурлах нь ч аргагүй. Бүтээн байгуулалтын зургийг хархад энэхүү алдартай хамтлагийн хөшөө нь аль хэдий нь харагдахгүй болчихсон байсан гэнэ.
Тэрбээр ““Газар доорх байгууламжийн зургийг харахад миний барилцсан “BEATLES”-ийн хөшөө алга байна лээ. Бид хотын соёлын тухай ярьж байна. Гэтэл сүүлийн үед бүтээн байгуулалт нэрээр сүйтгэж, нурааж байна. Ядаж түүх дурсгалт байшин барилгаа битгий оролд. Хэрэв үнэхээр мөнгө нь ихдээд байвал Баянхошуу, дагуул хотоо янзал. Тэнд хүмүүс яаж амьдраад байгаа юм. Монгол Улсын Нийслэлийг тайван байлга” гэлээ. Шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө гадаад орноор явдаг л байх. Тэгвэл Нью–Йорк хотын Манхеттеныг хар. Америкчууд тэр байшингуудыг нураагаад байна уу. Москваг хар, бүх дурсгалт хуучин байшингууд нь яг хэвээрээ, бүр нэмж засч байна. Харин манайхан яагаад түүхт дурсгалт газраа зүгээр байлгаж чадахгүй сүйтгэж, нурааж байдаг юм” гээд хатуухан хэлээд авлаа.
Б.Долгион Өчигдөр зарласан “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Монголын архитектуруудын эвлэл”-ээс хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэхдээ хотын дарга С.Батболд …талбайг хэвээр үлдээхээр болоод байна.
17 comments
Яг тэр гудамжинд түүхтэй холбоотой ямар барилга байгаа юм. Юу ч байхгүй. Цэрэндорж сайдын хөшөөг хэвээр нь байрлуулахаар зураг нь хийгдсэн байгаа. Ер нь хүний нэрэмжит болгосон гудамжинд шал өөр сэдвээр хөшөө босгодог газар зөвхөн Монгол. Өөрсдөө буруу юм хийчээд одоо бусдаар ажил хийлгэхгүй хотын төвд зүгээр шороон гудамж байлгах гээд…
Цэрэндоржийн гудамжинд гадны хамтлагийн хөшөө байгаад байхаар нь та нар нурааж монголын хамгийн анхны метроны төв буудал барих гэж байсан юм биз дээ.ямар ч ичих булчирхай байхгүй улс л ингэж бодож сэтгэж чадна.
60 тэрбум яаж амар босов гэж таануус хүний зовлон ойлгохгүй маа хачин ш дээ нээрээ
Догион гуайг дэмжиж байна. Урь дахь өрөө яая гэж байхад,дахиж өр тавьж ажил хийсэн дүр үзүүлэхээ бол. Хотын дарга та нар ажил хийлгэсэн мөнгөнийхөө талын хармаалах гээд л улаар ч байгаа биз. Дараа нь муусан луйварчид төлөх биш ард түмэн л хот хөдөөгүй төлдөг биз дээ.
.Долгион зөв ярьж байсан .40-:50 мянгатын байр болон хороолол мөн сансарын хуучин барилгуудыг төсөвөөс мөнгө гөргөж нэг удаа гадана талыг нь засаач. өөрдөө идэж уугаад байдаг мөнгөнөөсөө.Хотын өнгө үзэмжинд нөлөөтэй шүү дээ..
Долгионыг дэмжиж байна
Метроны буудал энд баригдахгүй төв зам доогуур баригдана. Хотын дарга хуучин захирамжаа хүчингүй болго. Ард түмний хуурах асуудал байхгүй шүү. Хэрэг хуучирахгүй 2009 оны Оюу толгойн буруу хийгдсэн гэрээ одоо босч байна даа
Миний асуултыг ойлгохгүй байна уу. Яг тэр гудамжины голын хэсэгт түүх дурсгалын ямар барилга байгаа юм. Байхгүй. Бид нар хүн болгон ингэж нэг юм яриад ажил хийлгэхгүй байвал яаж хөгжих гээд байгаа юм. Тэгвэл хөгжих гаргалгаагий нь хэл дээ. Хотын яг төвд ямар ч тохижилтгүй шороон гудамж байлгах нь хэнд хэрэгтэй гэж…
Тэнд нэг сайхан өргөн чөлөө байж л байх хэрэгтэй . Бүтээн байгуулалт нэрээр газрын луйвар явагдах гэж бна шүү. . Бас дундаас нь мөнгө цавчих гэж л тэгж байгаа юм
60 тэрбумынхан мөнгөө босгох гээд хэцүүдэж байхад та нар нээрээ ингээд саад болоод байхын маа. Хэцүү ш дээ багийнхан мөнгөө гээд байхад өгөх юмгүй суугаад байх чинь. Таг бус хүнийг ерөөсөө ойлгохгүйм маа
Beatlsiin hoshoonoos ichij bn saihan goe hoshooo baisan bol gomdoltoi hoshoog haraarai 1 angiin huuhed hiinedeee
Одоогийнхоос нь гоё тохижилттой маш том гоё усан оргилууртай ийм л сайхан өргөн чөлөө бий болгоё гэхээр хийлгэхгүй гээд байх юм. Долгион мэт нь гадаад их явж юм үздэг байх. Явж чадахгүй байгаа хүмүүс нь эх орондоо тэр сайхныг мэдрэг л дээ.
Долгион зөв хэлсэн Су БатБолд гоё болгох нэрээр намдаа санхүүжилт босгодог гудамж болгох шунал нь хөдлөөд байгаа юм Яг ийм аргаар Барилгачидийн талбай золбин газар болж хувирсан шүү
долгионы зөв төвөө ухаад байх юм хот чинь захаасаа хогжвөл ядаж шороо тоос хог новш хотынхоо төврүү салхиар цуглахгүй цэвэр цэмцгэр байна оркууд мэдэхгүй мөн ч их холиож юм хийсэн дүр эсгэж өөртөө хэдэн төгрөг унагаах гэж үхэлдэж сууна
одоо тэнд хvн vзэх юм байхгvй ш дээ .ажлын садаанууд дуугай л гэртээ байж байгаач
Сайхан уран донгодож байгаад яаж мөнгө идэхэв гэж толгойгоо гашилгадаг болцгоосон юм бишүү.
Уб т метро шиг хэрэггүй юм байхгүй шатна шдэ ихэнх нь машинтай болрхоор. Машинаа тавиад ухамсарлаад метронд суугаад лав явкү дэ. Нээх нэр төр бодсон хоосон толгойтнууд.