Зам тээвэр хөгжлийн яамтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд МИАТ-ыг хувьчлах эсэх тухай болон аймгууд дахь нисэх буудлыг орон нутгийн мэдэлд өгөх эсэх гэхчлэн асуудлууд хэвлэлийн хуудсаар салахгүй гарах болсон. Зам тээврийн том салбар болсон нисэх, тэр дундаа төрийн өмчийн ганц компани МИАТ-ын захирлыг солих асуудлыг Ерөнхий сайдын нөлөөгүйгээр шийднэ гэсэн утгатай яриа хөөрөөг Ж.Бат-Эрдэнэ сайд өгсөн байна. Тэгэхээр ойрын үед МИАТ компанийн шинэ захирлын нэр гарч ирэхэд гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Мөн МИАТ-ын хувьчлал либералчлал гэж яриад байгаа асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа юу гэх мэтчилэн асуултууд бол жичдээ яригдах зүйл.
МИАТ-ын захирлаас өмнө Зам тээврийн яамаар хийгдсэн томилгоо, Ж.Бат-Эрдэнэ сайдын шинээр ажилд томилсон хүмүүсийн талаар таагүй яриа хөөрөө тасрахгүй байгаа сурагтай. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдын томилгоо АН-ын угшилтай зарим нэг хүмүүст таатай байгаа учраас тэр гэнэ.
Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Б.Махбалыг томилоод байна. Б.Махбал өмнө нь УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэг яамнаас нөгөө рүү яг адилхан албан тушаалтайгаар байраа сэлгэжээ. Өмнөх Засгийн үед ажиллаж байсан хүнийг өөр яамнаас урьж авчраад ажиллуулж байгааг бодоход сайдад үнэхээр чухал л мэргэжилтэн бололтой.
“Зууны мэдээ” сонин өчигдрийн дугаартаа төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдийн зөвлөхүүдийн жагсаалтыг нийтэлсэн. Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв гэдэг хүн ажилладаг гэдэг мэдээллийг тус яамнаас өгсөн. Ж.Бат-Эрдэнэ сайдад зөвлөж байгаа энэ хүн нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан АН-ын Г.Батхүүтэй мөн л их ойр хамтран ажиллаж байжээ. Одоо Автотээвэрчдийн холбооны ерөнхийлөгчөөр экс сайд Г.Батхүү ажилладаг юм байна. Бас 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчилгааны багт голлон ажиллаж байжээ. “Г.Батхүү гээд хуучин сайд нарын баг тэр чигээрээ Ж.Бат-Эрдэнэтэй хамт хүрээд ирлээ”, “МАН-аас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд АН руу налсан томилгоо хийж байна” гэдэг шүүмжлэл чухамдаа иймэрхүү зүйлээс болж гарч байгаа гэж хэлж болох буй за.
Мөн Замын цагдаагийн мэргэжил техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалыг Зам, тээвэр хөгжлийн яамны нэг удирдах албан тушаалд томилогдох сураг ч бас дуулдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
3 comments
Жаргал бол Женкогийн хүн байна. бат-эрдэнийг женко магтсан байна лээ
Jargal gej ulaan abligachin huniig tabina gedeg ooroo bas ijil gesen ug jargaliin ehner ni ATG-t bdag bolohoor buh yumiig ni haitsaaldag
Юун нам яриад унав аа